Тус олимпиадад Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн 7-12 дугаар ангийн 200 гаруй сурагч, 21 багш оролцсоноос нийт дүнгээр Дундговь аймгийн Цэгц билэг сургууль 1 – р байр, Төв аймаг 2 -р байр, Өмнөговь аймаг 3-р байрыг тус тус эзэлж оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Аймгийн засаг дарга арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ физик бол байгалийн үзэгдлийг үндэс сууриар нь ойлгох өргөн боломжийг олгодог, судалгаа шинжилгээний шилдэг арга барилыг эзэмшүүлдэг, бусад олон шинжлэх ухааныг судалж эзэмшихэд дөхөмтэй агуу шинжлэх ухаан юм.
Манай нутгаас байгалийн ухааны олон эрдэмтэн, мэргэд төрснөөс дурдвал Монгол улсын гавъяат багш Д.Дамдинжав, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Хүүхэнхүү, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор Х.Норов, Фикик технологи, Одон орон геофизикийн хүрээлэнгийн ууган ажилтан асан доктор А.Гүнчин-Иш, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн доктор С.Баянмөнх гээд олон эрдэмтэн докторууд манай нутгаас төрөн гарсан байдаг юм.
Дундговь аймаг 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө “Математик” , “Байгалын ухаан”-ы хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус олимпиадыг санаачлан улсын физикийн олимпиадын хороо, МУИС-ийн зөвлөх багш нартай хамтран зохион байгуулав.
Одоо ЕБС-ийн сургуульд ажиллаж буй залуу багш нар минь мөн алдар цуугаа мандуулсаар байна. Тухайлбал: Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн физикийн багш Ө.Баянсан , А. Уранчимэг нар физикийн хичээлд аппликейшн ажиглах замаар сурагчдыг хөгжүүлэх нь сэдвээр 2017-2018 оны хичээлийн жилд Улсын шилдэг илтгэлийн уралдаанд “Тэргүүн байр” 2018 онд А.Уранчимэг багш “МУ-ын Шилдэг багш” болсон амжилтыг тус тус үзүүлээд байна.
Даян дэлхийд алдар цуу нь түгэх ирээдүйн агуу физикчид, нэрд гарах техник технологийн мэргэжилтэн, Нобелийн шагналтан нар энэхүү олимпиадад оролцогчидоос төрөн гарах болтугай хэмээн амжилт хүслээ.
Олимпиадын нээлтийн арга хэмжээнд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон уран бүтээлээ толилуулав.