Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам зохион байгуулахтай уялдуулан Монгол түмний дууны урлагийн гайхамшиг, дэлхийн биет бус соёлын өв, Монгол ардын уртын дууг өвлөн уламжлуулах, олон түмэнд сурталчлах, ахмад үеийн алдартай уртын дуучдыг алдаршуулах, уртын дуучдын ур чадварыг дээшлүүлэх , залуу уртын дуучдыг тодруулах, урамшуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд Дундговь аймгийн 11 сум Улаанбаатар хот болон 11 аймгийн 116 ардын авьяастан оролцож байна.
"Энх мэндийн баяр" уртын дуучдын улсын уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, ажиллаж байна. Уралдаан насанд хүрэгчид, хүүхэд 5-9 дүгээр анги, 10-12 дугаар гэсэн ангиллаар 4 дүгээр сарын 5-6ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
сэтгүүлч: Б.Одонтуяа