“Монголын цахилгаан холбоо” ХК-ны говийн бүсийн аймгуудын зөвлөгөөнд 2018 онд хийсэн ажлаа дүгнэж 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Уг зөвлөгөөнөөр аймгийн Адаацаг, Дэлгэрхангай сумдад интернетийн “Wifi” сүлжээ оруулахаар болж мөн 120,000,00 (зуун хорин сая) төгрөгийн өртөг бүхий “National” кабелын телевизийг Дундговь аймагт нэвтрүүлэхээр болсон байна. Үүгээр хэрэглэгчид хямд, чанартай кабелын телевизийг дуу дүрсний өндөр чанартай хүлээн авч үзэх боломж бүрдэж байгаа юм.
Зөвлөгөөнд “Монголын цахилгаан холбоо” ХК-ны гүйцэтгэх захирал М. Алтан-Очир болон төвийн бүсийн 5 аймгийн Монголын цахилгаан холбооны дарга, ахлах инженер, маркетинг борлуулалтын мэргэжилтэн зэрэг 50 орчим хүн оролцож байна.