2019 оны 4 дүгээр сарын 4-5 ны өдрүүдэд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо"-той хамтран Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг "Хүнс хөдөө аж ахуй-Эдийн засгийн тогтвортой хөгжил" уриан дор зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн дарга нарын гурвалсан гэрээг үзэглэж, 2018 онд Хөдөө аж ахуйн салбарт хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөө, зорилго, зорилт, “Бэлчээр ашиглах журам”-ын хэлэлцэн , сум хөгжүүлэх сангийн зээлийн программ, малын удам зүйн үнэлгээний программын анхан шатны сургалт зохион байгуулан, цаашид хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өгсөн байна.