Мэдээ, мэдээлэл

“БҮТЭЭЛЧ ӨРСӨЛДӨӨН ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГЭЭРЭЭ ХАЯГЖУУЛАХ” УРАЛДААН боллоо

Дундговь аймгийн “Facebook”-ийн “Мисс эмэгтэйчүүд” группын бүсгүйчүүд санаачлан “Бүтээлч өрсөлдөөн” уралдааныг зарлаж Засаг дарга дэмжин хамтран зохион байгуулагчаар оролцсон уг уралдаанд Онцгой байдлын газар түрүүлж өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнагдсан байна.

Энэхүү уралдаанд аймгийн Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мандал сургууль, Шүүхийн Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шижилгээний алба аймаг орон нутагтаа өнгө үзэмж нэмж эх болсон монгол бичгээрээ стандартын дагуу хаягаа бичин байршуулж, бүтээлчээр ажиллан оролцов.

Цахимаар үйл ажиллагаагаа нэгтгэн, бүтээлчээр хамтран ажиллаж чаддаг дээрх эмэгтэйчүүдийн санаачилсан хаягжуулах уралдаан нь Монгол Улсын Үндэсний хөтөлбөр, Үндэсний бичиг аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг дуулгаж санаачлагч эмэгтэйчүүд болон идэвхитэй оролцсон байгууллага хамт олон, шагналын санг бүрдүүлсэн иргэд, Үйзэн багийн малчин С.Энхтайван, Говийн Ирээдүй Цогцолбор сургуулийн нийт хамт олон, группын нийт бүсгүйчддээ талархал дэвшүүлье.

 

Иргэд, Иргэний нийгмийн байгууллага, Аж ахуй нэгжүүдээс гарсан шинэ санал, санаачилгыг аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэхэд таатай байна. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа