“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын 2019 оны А/84 тоот захирамжаар шинэчлэн 49 хүний бүрэлдэхүүнтэй томилсон бөгөөд Их газрын чулууны байгалийн Задгай театрыг түшиглэн, 2019 оны 8 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажилдаа ороод байна.
Тухайлбал: Сумд болон аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс морин хуур, уртын дууны сургалтад хамруулах хүний тоо болон сургагч багш нарын сургалт зохион байгуулах хуваарийг гаргаж, аймгийн Засаг даргын 2019 оны 1/441 тоот албан бичгээр хүргүүлэн, үүрэг чиглэл өгч, сургалтууд эхлээд байна.
Мөн сумдын уртын дуу, морин хуурын сургагч багш нарыг бэлтгэх 3 дахь удаагийн 5 хоногийн сургалтыг аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театртай хамтран зохион байгуулж, 84 морин хуурч, 76 уртын дуучин, нийт 160 гаруй хүнийг хамруулан 112 хүнд сертификат олгоод байна.
Их наадмын танилцуулга, брошурыг шинээр бэлтгэн гаргаж, ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчдод сурталчлан, сум, албан байгууллагуудад хүргүүлэн, Dundgobifestival.3000@gmail.com, Уяхан замбуу тивийн наран facebook хаяг, Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадам фейж хуудас, фейс групп нээж, 7059-3000, 9645-3000, 9465-3000, 8065-3000 тусгай дугааруудыг ажиллуулан, маркетинг сурталчилгааны ажлууд явагдаж байна.