Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд аймгийн төвд шинээр 3000м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгуудамж барих талаар “Азийн хөгжлийн банк”-ны төслийн ажлын хэсэг хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга, ажлын хэсэгтэй уулзан санал солилцлоо.
3000м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг, төсвийг танилцуулан, санал солилцож, тендерийн ажлыг зохион байгуулахаар бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сард гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулахаар төлөвлөж байна.