Мэдээ, мэдээлэл

БУРИАД УЛСЫН БАЙКАЛ ЭКСПО-2019 АРГА ХЭМЖЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГ АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА

Оросын Холбооны Улсын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо 2019 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй Олон улсын аялал жуулчлалын БАЙКАЛ ЭКСПО-2019 үзэсгэлэнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин аялал жуулчлалын газар 2019 оны 8 дугаар сард болох “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ”, “ХОТОД ОЙРХОН ГОВЬ НЭГДСЭН ЭВЕНТ” арга хэмжээнүүдээ сурталчлан оролцож байна. 
БАЙКАЛ ЭКСПО-2019 үзэсгэлэнгийн нээлтэд Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Мишенин Алексей Сергеевич, Аялал жуулчлалын яамны сайд Мария Боржовна Бадмацыреновна болон албаны бусад төлөөлөгчид, Дундговь аймгийг төлөөлөн Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцон нээлтийн тууз хайчиллаа.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Дундговь аймаг нь айраг, дуу, хуураар алдартай нутаг , “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ” нь анх удаа аймагтаа зохион байгуулж байгаа Олон улсын эвент арга хэмжээ бөгөөд 3000 морин хуурч уртын дуучдын гайхамшигт тоглолтод Буриадын ард түмнийг урьж, цаашид энэхүү арга хэмжээнд Дундговь аймгаас өргөн бүрэлдхүүнтэй хүрэлцэн ирж, оролцож байхаа илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөлөө. 
Энэхүү үзэсгэлэнд Буриад, Монгол, Хятад 3 орноос 130 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Дундговь аймаг, Хүннү эйр компани оролцож байна. Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Мишенин Алексей Сергеевич, Аялал жуулчлалын яамны сайд Мария Боржовна Бадмацыреновна нар манай павилоноор зочилж УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ-д хүрэлцэн ирж оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Буриад түмэн Монгол говийн үзэсгэлэнт газруудаар аялах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдэд хөрш орны жуулчид өргөн оролцох боломжийг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ болж байна,

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа