Аймгийн Засаг даргын Тамгын газар, Ажил оргогч эздийн холбоо, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Хөдөлмөр халамжийг газраас 2019 оны 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй сарын аяныг эхлүүлээд байгаа юм.
Аяны нээлтийн арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриатай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Нэгдсэн эмнэлэг, цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүд байгууллагадаа төлөвшүүлсэн нэг сайн туршлагаа аж ахуй нэгж байгууллагын удирдах ажилтан болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүдэд хуваалцлаа.
Сарын аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч Аж ахуй нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдаан зарласантай холбоотой Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг хэрэгжилтийг хангуулах Аж ахуй нэгж байгууллагууд шилдэг санаа, туршлагаа солилцох зорилгоор шилжин явах гарын авлага, ажлын тайланг нэгтгэх хавтас аялуулах ажлыг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа.
Шилжин явах гарын авлага, хавтас нь Хүмүүлэг сургууль, Мандалговь хүнс ХХК, Цэгцбилэг сургууль, Мандал сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, 5 цэцэрлэг, Шуудан үйлчилгээний газар, 6 цэцэрлэг, Цахилгаан холбоо ТӨХК, 7 цэцэрлэгүүдээр аялж эхэллээ.