Аймгийн Засаг даргын зөвлөлийн 7 дугаар хурал 2019.04.22-ны өдөр 11 гишүүний ирцтэй хуралдлаа.
Тус хуралдаанаар 9 асуудал хэлэлцэн “Үндэсний бичиг үсгийн баяр 2019” Монгол бичгийн их сорилго уралдаан, М.Гаамаагийн нэрэмжит тэмцээнд тус тус дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн аймгийн музейн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын тайлангийн ажилтай танилцав.