Мэдээ, мэдээлэл

“ИРЭЭДҮЙД БИ” ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн хэмжээнд 2019 онд их дээд сургуульд элсэн орох, төгсөх ангийн 140 гаруй сурагчдад мэргэжил, сургуулиа зөв сонгоход дөхөм болох, мөн их дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцах, Япон улсад хэрхэн суралцах талаар мэдээлэл өгөх зорилготой “Ирээдүйд би” өдөрлөгийг 4 дэх жилдээ 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хамтран зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А. Нарантуяа нар оролцлоо.
Тус өдөрлөгт Улаанбаатар хотоос Их засаг олон Улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль, Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, зэрэг 10 сургууль өөрсдийн үйл ажиллагаагаа ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд сурталчлан танилцуулга мэдээллийг өгсөн.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа