Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “ Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Улсын хэмжээнд 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт зэрэг зохион байгуулагдсан байна.
Аймгийн Мандал худалдааны төвийн гадна талбайд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар хамтран өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогч байгууллагууд өргөнөөр оролцож сул чөлөөтэй байгаа ажлын байраа сурталчлан ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулсан байна.