“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 1-нд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах үүднээс Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, аймгийн Прокурорын газар, Шүүх, Өмгөөлөгчдийн Зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран “Хуульчийн Про Боно өдөр-2019” үйл ажиллагааг зохион байгуулав.