Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газраас ашигт малтмалын талаар 2016-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг танилцуулах аймаг, сум, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2019” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 аж ахуйн нэгжийн 56 төлөөлөгч болон орон нутгийн мэргэжлийн байгууллагын удирдлага ажил хариуцсан мэргэжилтэн, Сумдын Засаг дарга нийт 78 хүн оролцсон байна. Зөвлөгөөний үр дүнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг 5 дугаар сарын 15-ны дотор байгуулахаар боллоо.