Засаг даргын Тамгын газар “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” -ийн хүрээнд “Эх оронч худалдан авалт, орон нутгийн үзэсгэлэн худалдаа-2019”-ийг 5 дугаар сарын 2-ны өдөр аймгийн Хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар , Боловсрол соёл урлагийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Элгэмсэг дотно Дундговь төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Уг ажлыг орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлийг тэлэх өргөжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн худалдаанд 37 иргэн, аж ахуй нэгж оролцож нийт 5,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон төрийн байгууллагын дарга захирлууд танилцлаа. Үзэсгэлэнгийн төгсгөлд төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтран ажиллах хэлэлцүүлэгт 15 сумын 70 гаруй иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл санал бодлоо солилцож бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төрийн худалдан авалтад нийлүүлэх боломж нөөцийн талаар ярилцлаа.