Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах "Команд штаб"-ын дадлага сургууль зохион байгуулахтай холбогдуулан алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Тус хугацаанд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ, архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээг зогсоосон байна.