Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон “3000 морин хуурч, уртын дуучдын ” их наадам зохион байгуулахтай холбогдуулан Зууны манлай уртын дуучин МУГЖ Ж.Дорждагвын мэндэлсний 115 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн урлагийн бага наадам”-ыг Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр амжилттай зохион байгуулав.
Уралдаанд нийт 13 сумын 822 хүүхэд морин хуур, уртын дуу, үндэсний хөгжим, хамтлаг бүжиг, гоцлол бүжиг, язгуур урлаг, найрал дууны төрлөөр оролцож Говийн ирээдүй цогцолбор сургууль тэргүүн байр, Эрдмийн далай цогцолбор сургууль дэд байр, Цэгц билэг сургууль гутгаар байрыг тус тус эзэлж авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Хүүхдийн урлагийн бага наадам-2019 уралдаанд амжилттай оролцсон нийт авьяаслаг хүүхэд багачууддаа урлаг, сурлага, спортын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.