Мэдээ, мэдээлэл

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛУУД ХИЙГДСЭН БАЙНА

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа. Дадлага сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвч болон багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмж болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албатуудтай хамтран ерөнхий боловсролын “Мандал” сургуульд “Газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ” тактикийн сургуулийг зохион байгуулж мөн Сайнцагаан сумын 7-р багийн 16-р байрны оршин суугчдыг цугларах талбайд гаргаж газар хөдлөлтийн үед ард иргэд өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаар зөвлөмж өгч ажиллалаа. Тус дадлага сургуульд аймгийн хэмжээнд 82 цугларах талбайд 130 аж ахуй нэгж байгууллага, 22245 иргэн, 34554 хүүхэд, 112 авто машин техник хэрэгсэл хамрагдлаа.


“Команд штабын сургууль-”ийн бэлтгэл ажлын хүрээнд Гурвансайхан, Эрдэнэдалай сумдад Гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг амжилттай зохион байгууллаа. Дадлага сургуулиар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний аврах ажиллагааны тактик сургууль, хээрийн гаралтыг зохион байгуулж хувийн болон техник хэрэгсэл багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж “Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгийн тухай ойлголт”, “Анхны тусламж”-ын сэдвээр танхимын сургалтыг явуулж мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа. Команд штабын сургуульд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 150 орчим алба хаагч 30 машин техник, 25 нэр төрлийн 300 орчим багаж зэвсэглэмжтэйгээр оролцлоо.


• “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль” зохион байгуулагдах ажлын хүрээнд ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өглөө.
• “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль”-ын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн засаг даргын баталсан хувиарын дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын жагсаалын нэгдсэн бэлтгэлийг зохион байгууллаа.
• “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүдийн хээрийн үүргэвчийг жигдрүүлж гамшгаас хамгаалах албадын шийдвэрийн зурган дээр хэрхэн ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өглөө.
• Өндөршил суманд Гамшгаас хамгаалах “Иж бүрэн сургууль” Өлзийт, Говь-Угтаал сумдад Бэлэн байдлын үзлэгийг тус тус зохион байгуулсан байна. Дадлага сургуулиар сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамж, бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа