АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНД ТУСГАГДСАНЫ ДАГУУ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
МӨН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛТГЭЛ, БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА СУРГУУЛИЙН УДИРДАГЧ ХУРАНДАА Б.УУГАНБАЯР, ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗРЫН ХЭЛТСИЙН ДАРГА , ШТАБЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА Д.БАТ-ЭРДЭНЭ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.МӨНХЧУЛУУН, АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА М.АДЪЯАБААТАР НАР ХИЙВ.
Тус дадлага сургуульд аймгийн Онцгой комисс болон гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалтын 14 мэргэжлийн анги 300 орчим техник хэрэгсэл, 5000 орчим багаж зэвсэглэмжтэйгээр оролцож байна.