Мэдээ, мэдээлэл

ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ ДҮГНЭГДЛЭЭ

Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Онцгой байдлын газар, Засаг даргын Тамгын газар хамтран Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль энэ сарын 09-ны өдрийн 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлсэн юм. Аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ.

Мөн хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн засаг дарга Дундговь аймагт” Команд штаб”ын сургуулийг амжилттай зохион байгуулж удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласанд талархсанаа илэрхийлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаярт “Дундговь аймгийн хүндэт тэмдэг” Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Бат-Эрдэнэд Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ийг тус тус гардууллаа.

Сургуульд аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалтын 14 мэргэжлийн анги нийт 515 хүн, 300 орчим техник хэрэгсэл, 5000 гаруй багаж зэвсэглэмжтэйгээр хамрагдсан.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа