Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд “ЭНЕРЖИ РЕСУРС" компанийн санхүүжилтээр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт чухал шаардлагатай байсан 77.6 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр суурилуулан өглөө.
Говийн бүсийн аймгуудын Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслийн хүрээнд “ЭНЕРЖИ РЕСУРС" компаний санхүүжилтээр "Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй" Төрийн бус байгууллага нь Дундговь аймагт Нялхсын оношилгоонд асар чухал үүрэгтэй орчин үеийн 4D эхо болон хүчил, суурийн тэнцвэрийг тодорхойлох аппаратыг хүлээлгэн өгссөнөөр аймгийн хэмжээнд нярайн эндэгдлийг бууруулахад бодитой дэмжлэг болж, эх нялхаст хүргэх эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.