Мэдээ, мэдээлэл

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН (АНУ) ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ (ОНХА) БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Элчин сайдын яамны боловсролын тэтгэлэгт болон соёл, төслийн хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах албаны төлөөлөгч нар 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа.

 

Энэ үеэр боловсролын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан ажилтан ЭСЯ-аас явуулдаг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдад зориулсан нэг жилийн солилцооны хөтөлбөр ФЛЕКС, бакалаврын оюутнуудад зориулсан нэг семистрийн солилцооны хөтөлбөр Глобал ЮГРАД болон мэргэжилтнүүдэд зориулсан магистрын зэргийн Фулбрайтын Оюутны хөтөлбөр, магистрын зэргийн бус мэргэжил дээшлүүлэх Хьюберт Х. Хамфри зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулав.

 

Мөн Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хеннингс, АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-ны Дэд дарга болон ОНХА-ны ажилтан Х.Саруул нар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаатай уулзаж төрийн албан хаагчдын тэтгэлэгт хөтөлбөр болон Дундговь аймагт хэрэгжиж буй хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа