Мэдээ, мэдээлэл

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

Байгалиа хамгаалъя сарын аяны хүрээнд “Мод тарих үндэсний өдөр” Хаврын тариалалтын нээлтийн үйл ажиллагаа Дундговь аймгийн Гуяны төгөлд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч Р.Мөнхтогтох, БНСУ-ын Гуян хотын мэргэжилтэн Ким Үн Юн, Ногоон Ази ТББ-ын төлөөлөл талбайн удирдагч З.Одончимэг болон аж ахуйн нэгж төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд оролцлоо.

 

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

 

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Хаврын тариалалтын үйл ажиллагаа нээснийг мэдэгдээд Дундговь аймагт 2009-2018 онд 88,5 га талбайд 84000 ширхэг мод тарьсан бөгөөд энэ жил 11 га талбайд 19000 ширхэг мод сөөг тарина. Цөлжилттэй тэмцэх хамгийн гол арга нь мод тариалах бөгөөд цаашдаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр олон талт үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэгдсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа