Канадын MERIT төслийн захирал Женнифер Адамс, төслийн зөвлөх, Канад Улсын мэргэжилтэн Вилл Гау, төслийн орон нутаг хариуцсан менежер Ч.Сэлэнгэ, ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны Зөвлөх байгууллага Юнайтед Менежмент Консалтинг ХХК -ны гүйцэтгэх захирал Д.Ерөө, зөвлөх тэргүүлэх аудитор Б.Гэрэл нар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй уулзаж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор албан тушаалын тодорхойлолт боловсруулах, ажлын байрны дүн шинжилгээ хийх зэрэг асуудлаар уулзаж санал солилцлоо.