Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 5 сарын 17 -ны 10:00 цагт Төрийн албаны шинэчилсэн хууль болон түүнтэй холбогдон гарсан журмуудын хэрэгжилтийн талаарх цахим хурлыг хийлээ. Цахим хуралд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ажлын албаныхан болон 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд оролцлоо. Төрийн албаны хуультай холбоотой гарах 47 журмын 90 хувь батлагдсан байна.
Уг хурлаар Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөл мэдээлэл хийж, гарсан тодорхой саналуудад хариулт өглөө.