Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тусгай тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн.
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” -ийг угтаж Засаг даргын Тамгын газраас сургалт зохион байгууллаа.
Уг сургалтанд Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх хүрээний 22 агентлагийн дарга нар, 15 сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтэн, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд оролцов.