Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД 2019” ГОВИЙН БҮСИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, үндэсний өв уламжлалыг урлаг соёлоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх” зорилгоор “Монголын хүүхдүүд 2019” говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадмыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулж байна.

Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Монголын хүүхдийн ордны багш, Монгол улсын гавьяат багш Батнасангийн Энхтуяа, МХО-ны багш, Монгол Улсын гавьяат багш Сандуйжавын Ганчимэг нар шүүн явууллаа.

Говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг аймгуудын 260 авъяаслаг хүүхдүүд нийт 10 төрлөөр оролцлоо.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа