Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан Нэгдсэн хяналт шалгалтын ажлын хэсэг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын болон ахлах байцаагчидтай хамтран 5 дугаар сарын 19-нөөс эхлэн 12 хоног төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу газар зүй, байгаль орчин, уул уурхай, газар зүй, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хяналтын чиглэлээр нэгдсэн хяналтыг хийж гүйцэтгэх юм байна.
Шалгалтын төрөл, хэлбэр зөвлөн туслах үйлчилгээ, хяналт шинжилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, салбарын сургалтыг зохион байгуулна.
Энэ удаа Байгаль орчин, Газар геодези, Уул уурхай, Зам тээвэр, Мал эмнэлэг, Боловсрол, Эрүүл ахуй, Халдвар хамгаалал гэсэн чиглэлүүдээр хяналт шалгалт хийнэ.