Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВИЙН ТОГООЧ НАР БҮСИЙН УРАЛДААНЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

        Хүнс хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн яам, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн ” уриан дор үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг суртчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилготой Дундговь Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь  аймгийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /ресторан, баар, кафе цайны газар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль/-нд ажиллаж буй 150 гаруй тогооч нар оролцсон  сургалт амжилттай болж өндөрлөлөө.

           Сайнцагаан сумаас “Өндөр ээж” зоогийн газрын тогооч О.Нарангарав “Бүрд” зоогийн газрын тогооч Одгэрэл “Мандал”зоогийн газрын тогооч Г.Оюумаа 2 цэцэрлэгийн тогооч Т.Цолмонбаяр, Мандал сургуулийн тогооч Д.Алтансүх нар амжилттай оролцож, цэцэрлэг  эмнэлэг сургуулийн төрөлд  Мандал сургуулийн тогооч Д.Алтансүх, 2 цэцэрлэгийн тогооч Т.Цолмонбаяр нар амжилттай оролцож өргөмжлөл хүрэл медаль, ресторан зоогийн газар кафен төрөлт “Бүрд” зоогийн газрын тогооч Одгэрэл өргөмжлөл хүрэл медаль, Шилдэг багийн гранприд “Бүрд” зоогийн газрын тогооч Одгэрэл, Өндөр ээж зоогийн газрын тогооч О.Нарангарав, “Мандал” зоогийн газрын тогооч Г.Оюумаа  нар амжилттай оролцож хүрэл цомын эзнээр тус тус  шалгалаа. Тус уралдааны урлаг, спортын арга хэмжээнд тэргүүлж “Болор” цом, алтан медалиар шагнууллаа.

                                                                                                                                                                          Эх сурвалж www.ekhoron21.mn

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа