Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд Улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулах урлагийн наадмыг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгууллаа.
Говийн бүсийн цагдаагийн байгууллагын урлагийн наадмын 2 дугаар шатыг Цагдаагийн Ерөнхий газрын Сүлд чуулга, Дундговь аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулж тус наадамд Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид гэр бүл, хүүхэд оролцсон байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар тус наадмыг дэмжин оролцлоо.
Наадмын нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Дорноговь аймгийн Цагдаагийн газар, дэд байрыг Дундговь аймгийн цагдаагийн газар гуравдугаар байрыг Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хүртлээ.