Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд 5 дугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ иргэдтэй уулзаж 2018-2019 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаарх тайланг тавьж, 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
Уулзалтанд Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч Р.Мөнхтогтох, Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр, “Авто замын машин механизм” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Х.Баяртогтох болон 300 гаруй иргэд оролцсон байна.
Мөн иргэд санал хүсэлтээ илэрхийлэн, асуултандаа хариулт авч, 2020 оны бүтээн байгуулалтанд бичгээр саналаа ирүүлцгээв.