Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиудын дунд жил бүр зохион байгуулдаг "Хүүхэд хууль-2017" уралдаан тэмцээнийг АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн ЦГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн ОУБ-д хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр шинээр батлагдан гарсан "Зөрчлийн тухай хууль", "Хүүхдийн эрхийн тухай хууль", "Хүүхэд хамгааллын тухай хууль"-иудыг суртчилан таниулах зорилгоор зохион байгуулсан. Эрдмийн далай цогцолбор лаборатори сургууль Тэргүүн байр, Хүмүүнлэг сургууль Дэд байр, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль Гутгаар байрыг тус тус эзэлсэн.