Мэдээ, мэдээлэл

“ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” чуулганыг Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгууллаа.

 

Тус чуулганд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, сумдын төлөөлөгчид оролцов.

 

Аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ чуулганд оролцож хэлсэн үгэндээ Хүчирхийллийн эсрэг хүн бүр тэр дундаа эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй хүчирхийлэлгүй нийгмийн төлөө эх хүний сэтгэлээр хамгийн түрүүлж үзэл бодол, дуу хоолойгоо нэгтэн манлайлж өнөөдрийн чуулганыг зохион байгуулж буй явдалд талархал дэвшүүлж, чуулганаас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санал санаачилга гарвал дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа