Хууль, эрх зүйн хэлтсээс “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-д зориулан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд олон нийт, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, компаний хамт олонд үе шаттайгаар 16 дахь удаагийн эрх зүйн албан бус сургалтыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний говийн бүсийн Дундговь аймаг дахь салбарын албан хаагчдад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.