Мэдээ, мэдээлэл

ЦИРКЭЭР АМЬСГАЛСАН МАНДАЛГОВЬ

      Мандалговь хоёр хоногийн турш циркээр амьсгалж аймгийн спортын их танхим инээд, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Энэ бол Монгол улсын өсвөрийн циркчдийн гуравдугаар их наадмын өдрүүд.Дундговь нутгаас нэгэн авъяаслаг циркчин төрөн гарсан нь Монгол улсын гавъяат жүжигчин, нэрт алиалагч Дамбын Батсүх агсан билээ. Энэ удаагийн наадмыг тэрхүү нэрт жүжигчин найзынхаа нэрэмжит болгон аймагтаа зохион байгуулах санал санаачилгыг тус аймгийн Дэрэн сумын уугуул, “Мандалговь” хүүхдийн циркийн багш, Соёлын тэргүүний ажилтан Даржаагийн Мөнхбаатар гаргасан нь ийнхүү бодит биелэл боллоо.

          Наадамд Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Дундговь аймгаас нийт 20 гаруй хамтлаг, төвийн 230 гаруй авъяаслаг циркчин хүүхдүүд оролцон авъяас, чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, гоо сайханаа сорин уралдлаа. Наамдын шүүгчээр Монголын Циркчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Шүрэнтуяа, , нэрт илбэчин, СТА П.Даваахүү, уран нугараач Ганцэцэг, Соёлын тэргүүний ажилтан багш Батаа, Батцоож нарын зэрэг циркийн урлагийн нэрт төлөөлөгчид шүүн явуулснаас гадна “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналт Ц.Сэлэнгэ, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Болдбаатар, Буриад урлагийн гавъяат зүтгэлтэн Төмөрбаатар, “Монголын циркчдийн холбооны дэд тэргүүн, “Circus Mongolia Khadgaa”компаний захирал, нэрт алиалагч Ч.Хатанбаатар нарын алдартнууд оролцсон юм.

       Наадмын дүнг насны хоёр ангилаар гаргахад бага насны хүүхдүүдээс Соёлын тэргүүний ажилтан Энхзаяагийн удирдсан “Модерн” циркийн агаарын цагирагтай үзүүлбэр тэргүүлж Соёлын тэргүүний ажилтан Т.Будын удирдсан Уран нугаралтын X-ROSES төв, Улаанбаатар хотын СТА Эрдэнэцэцэгийн удирдсан уран нугаралтын үзүүлбэрүүд дараах байр эзэлсэн бол дунд насныхнаас Монгол улсын төрийн шагналт, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Сэлэнгийн удирдсан Цирк хөгжлийн төвийн “Аватар” үзүүлбэр тэргүүн байранд шалгарч “Шинэ цирк” төвийн багш Отгонцэцэгийн удирдсан тэнцвэртэй нугаралт, Д.Мөнхбаатар багштай “Мандалговь” циркийн Эрхэмбаярын дан дугуйтай үзүүлбэрүүд удаалсан байна. Харин наадмын шилдгийн шилдэг ГРАН-ПРИ шагналын эзнээр багш Баасанжавын удирдсан уран нугаралтын АНЖЕЛС төвийн номтой уран нугаралтын хамтлаг тодорсон юм. Тэрчилэн СТА Рэнцэндоржийн удирдсан “Дорнод Монгол” төв, багш Түмэнжаргалын удирдсан “Нарны охид” хамтлаг, СТА Ч.Хатанбаатарын удирдсан “Хадгаа” цирк, АСА циркийн СТА Доржбатын удирдсан “Чандмань” хамтлаг, Орхон аймгийн СТА Дэлгэрцэцэгийн удирдсан Цирк анги, багш Чулуунцэцэгийн удирдсан Дорноговь аймгийн “Дорнын уянга” хамтлаг, багш Долзодмаагийн удирдсан “Булган” циркийн багачууд тусгай байрын шагнал хүртсэн юм.

          Наадмын хаалтад Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцон баяр хүргэн үг хэлж Мандалговь циркийн багш Даржаагийн Мөнхбаатарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардууллаа. Наадамд оролцогчдоос Засгийн газрын, мөн ивээн тэтгэгч байгууллагуудын болон Гавъяат жүжигчин Дамбын Батсүхийн нэрэмжит шагналаар олон бяцхан авъяастныг шагнав. Мөн энэ үеэр Монголын циркчдийн холбооны тэргүүн Л.Чулуунбаатарын мэндчилгээг уламжилж түүний гарын үсэг бүхий дурсгалын зүйлийг Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд гардуулав. Наадмыг бэлтгэл, зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Соёлын болон Боловсролын тэргүүний ажилтан Алтангэрэлийн Ууганбаяр захиралтай “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон, ивээн тэтгэсэн болон хамтран зохион байгуулагчаар оролцсон байгууллага хүмүүсийн хүчин зүтгэлийг наадамд оролцогчид өндөр үнэллээ.

                                                                                                                                                                                           Эх сурвалж www.ekhoron.mn

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа