Мэдээ, мэдээлэл

ХӨРС ХАМГААЛАЛ ТАЛБАЙН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ-ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 5 дугаар сарын  эхний долоо хоногийн бямба гарагийг “Хөрс хамгааллын өдөр” болгосон байдаг. Уг өдрийг тохиолдуулан хөрсний доройтол, нөхөн сэргээлт, хөрс хамгааллын асуудлаар санал солилцох, талбайн үзүүлэх сургууль хэлэлцүүлгийг Дундговь аймгийн Дэрэн сум дахь Эрдэм шинжилгээ туршилт үйлчилгээний орон нутгийн үйлдвэрийн газрыг түшиглэн зохион байгууллаа.

Монгол орны хөрсний эвдрэл доройтол, хөрс хамгааллын асуудал, Хөрс хамгаалах асуудлууд, Монгол орны тариалангийн хөрс хамгаалах, ашиглах технологи зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж Дэрэн сум дахь Эрдэм шинжилгээ туршилт үйлчилгээний орон нутгийн үйлдвэрийн газарт талбайн үзүүлэх сургууль, хөрсний дээжлэлт, шинжилгээ хийсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчин шинжилгээний төв, Дэрэн сумын Засаг даргын Тамгын газар хамтран оролцлоо. Мөн Байгаль орчин аялал жуулчлал яамны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, ХХАИС-ын хөрс судлаач доктор, Газарзүй- Геоэкологийн хүрээлэн, болон академич, профессор, оюутан залуусын төлөөлөл зэрэг 70 гаруй хүн оролцлоо.

 

 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа