Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл нар аймгийн Ерөнхий Боловсролын 5 сургуулийн ахлах ангийн шилдэг сурагчдын төлөөлөлтэй уулзаж мэргэжлээ хэрхэн сонгох, Дундговь аймагт дутагдалтай байгаа мэргэжлийн мэдээлэл, Оюунлаг Дундговь хөтөлбөрийг танилцуулж сурагчидтай тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлаа.
Уулзалтын үеэр Тэвшийн говь ХХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат уурхайчин Н.Бадрах шалгалтын хариу засагч програм хангамж, скайнерыг Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэлд гардуулсан бөгөөд сурагчдын хүсэлтийн дагуу С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв Номын санг 6 сарын 3-ны өдрөөс эхлэн 6 сарын 20 -ны өдрийг дуустал оройн 21:00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.
Засаг дарга Дундговийн ирээдүй болсон сурагчдад зорилго чиглэл, хандлагаа зөв тодорхойлоход дэм болох үүднээс шилдэг борлуулалттай номыг дурсгаж амжилт хүслээ.