“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-д зориулан аймгийн Засаг даргаас санаачлан хэрэгжүүлсэн “Авлигагүй шударга нийгмийн төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх хүрээнд тус онд Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжоор иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, Эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, авлигаас урьдчилан сэргийлэх тандалт судалгааг хийж, түүний мөрөөр үйл ажиллагаануудыг ил тод нээлттэй зохион байгуулах, аймаг, сумын ЗДТГ-ын албан тушаалтнуудыг авлигаас урьдчилан сэргийлэх энгэрийн тэмдэгтэй болгох, “Авлигагүй шударга нийгмийн төлөө хамтдаа” урилгад нэгдэх ажлыг сум бүр орон нутагтаа иргэд олон нийт, албан хаагчдынхаа дунд зохион байгуулах, Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлөөс “Авлигагүй Дундговь” 3 сарын аян зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн ОУ-ын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа”, эссэ бичлэг, “Авлигагүй ирээдүйн төлөө”, гар зургийн уралдааныг зохион байгуулж, идэвхтэй оролцсон албан хаагчид, ЕБС-ийн сурагчдыг шагнаж урамшууллаа.