Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.6-д тусгагдсаны дагуу өнөөдөр 10 сумын Багийн Засаг дарга, 5 сумын хэсгийн төлөөлөгчид 15 мотоцикл гардууллаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд 10, 2018 онд 10 мотоциклийг тус тус хүлээлгэн өгсөн бол энэ онд Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан сумдын Багийн Засаг дарга нарт, мөн Дэлгэрхангай, Адаацаг, Дэрэн, Өлзийт, Эрдэнэдалай сумдын хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагч, цагдаа нарт нийт 35 мотоциклийг гардуулан өгсөн юм.
Дундговь аймаг 67 багтай бөгөөд 2012 оноос хойш нийт Багийн Засаг дарга нарын 89,6 хувийг унаажуулж, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын унааны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн төрийн үйлчилгээний шуурхай байдлыг ханган, чанар хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.