Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ ӨВӨР МОНГОЛЫН БАЯННУУР АЙМГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

 

Өнгөрсөн онд Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд Өвөр Монголын Баяннуур аймагт албан ёсны ажлын айлчлал хийж, энэхүү айлчлалыг тус аймгийн Ардын Засгийн ордныхон өндөр ач холбогдолтойгоор хүлээн авч хоёр аймгийн хамтын ажиллагаа эхэлсэн билээ. Айлчлалын хүрээнд Дундговь, Баяннуур аймгийн үйлдвэр эрхлэгчдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг, Баяннуур аймагт үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 6 сарын 11-14-ний өдрүүдэд Дундговь аймгийн төвд зохион байгуулахаар болоод байна.

 

Энэхүү уулзалт үзэсгэлэнг зохион явуулах ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн Баяннуур аймагт ажиллаад ирсэн юм. Тэрээр Баяннуур аймгийн Засгийн ордны Нарийн бичгийн дарга Алтанчулуу, Гадаад харилцааны газрын хэлтсийн дарга Ие Цун Ми, Хөдөө аж ахуйн газрын Зах зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Тэн Хун болон Тариалангийн холбоо, Барилгын холбоо, Гар урлалчдын холбоо, Бизнес эрхлэгчдийн холбоо, Мал аж ахуйн холбоо, Мах сүүний холбооны удирдлагууд болон Баяннуур аймгийн Цагдаагийн дарга, Гаалийн газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, үзэсгэлэнгийн талаар хамтран ажиллах санал солилцлоо. Мөн буцах замдаа Өмнөговийн Гашуун сухайтын хилийн боомтын холбогдох албаны хүмүүстэй уулзаж үзэсгэлэнгийн талаар танилцуулан, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг авчээ.

 

Түүнчлэн Баяннуур аймгаас үзэсгэлэнд ирж оролцох албаны хүмүүс болон үйлдвэр эрхлэгч нарт албан ёсны урилгыг хүргүүллээ. Дундговь аймагт зохиогдох энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааны үр дүнд аймгийнхаа үйлдвэр эрхлэгчдийг Баяннуур аймгийн үйлдвэр эрхлэгч нартай холбож өгч улмаар түншийн харилцаа тогтоож харилцан туршлага судалж, хамтран ажиллах эхлэл тавигдах юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа