Мэдээ, мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЙМГИЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо энэ сарын 4-ний өдөр хуралдлаа. Салбар хорооны хурлаар 2019 онд хийх ажлын төлөвлөгөө, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, тэмдэглэлээр үүрэг, чиглэл өглөө.

 

Хурлын үеэр Дунговь аймаг дахь жендэрийн тэгш байдлын нөхцөл байдлын үнэлгээний тайлан мэдээг танилцуулсан бөгөөд үнэлгээгээр “Дундговь аймагт Канад улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “МЭРИТ” төслийн хүрээнд хэлтэс, агентлагийн удирдлагууд, ахлах мэргэжилтнүүдэд “Жендэрийн тэгш байдлыг хангах нь” сургалтыг зохион байгуулсан нь жендэрийн талаарх ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна” хэмээн дүгнэжээ. Нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг “Дундговь Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ ТББ”-аар гүйцэтгүүлэхээр аймгийн Засаг дарга дэмжин 1,5 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан аж.

 

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд шат дараалалтай ажлуудыг хийсээр байна. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа