Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 9 дүгээр хурал 12 гишүүний ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн Говийн бүсийн аймгуудын ахмадын спортын наадам зохион байгуулах, бүтэн өнчин хүүхдүүдэд бэлэг гардуулах, Э.Тогоохүү багшийг урамшуулах, хугацаат цэргийн алба хааж буй дайчидтай уулзалт зохион байгуулах зардлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн сум хөгжлийн сангийн улсын үзлэгийн дүн, жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөртэй танилцав.