Мэдээ, мэдээлэл

ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сан, Люксенбургийн Их вант улсын санхүүжилттэй “Эх, нярайн зайн оношлогооны төсөл”-ийн төгсгөлийн үе шатны үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 4, 5-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих яаралтай тусламжийн эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригчдад өртөөчилсөн сургалтыг хийж, эх барихын яаралтай тусламжийн тасагт шууд холболтын тоног төхөөрөмжийг гардууллаа.

Тус тоног төхөөрөмж нь өвчтөний биеийн байдлыг камераар шууд дамжуулан, ЭХЭМҮТ-ийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжээс зайн оношлогооны зөвлөгөө авах , сургалт хийх боломжийг бүрдүүлж буй аж. Ингэснээр өвчтөний биеийн байдлыг яаралтай үнэлэх, цаг алдалгүй түргэн шуурхай эмчлэх боломжтой юм. Нийт 56 сая төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг суурилуулан өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасгийн эмч нарт хүлээлгэн өгсөн юм.

Мөн эх барихын яаралтай тусламжийн 11 төрлийн өртөөчилсөн сургалтыг эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригч нарт зохион байгуулж, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг практикт хэрхэн ашиглах талаарх зааврын хамт өглөө. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сургагч багш Ж.Отгонбаатар, эх нярайн зайн оношлогооны төслийн мэргэжилтэн Б.Шинэтөгс, ЭХЭМҮТ-ийн мэдээллийн төвийн ажилтан н.Чулуун-Эрдэнэ нарын баг хамт олон удирдан явуулсан байна.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа