Мэдээ, мэдээлэл

ЦАХИМ ХУРЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Энэ сарын 5-ны өдөр Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 15 сумын Тамгын газрын бүрэлдэхүүнтэй цахим хурлыг зохион байгууллаа.

Хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, 8 сарын 9-11-нд болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын бэлтгэл ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өгсөн юм. Урлагийн их наадам нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулууны байгалийн задгай театрт болох бөгөөд наадмын үеэр “Мөн тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт болох аж.

Мөн энэ сарын 11-14-ний өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн засгийн ордонтой хамтран зохион байгуулж буй “Үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа”-ны талаар заавар, зөвлөмжийг өгсөн байна.

Түүнчлэн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс сумдын архивын Улсын үзлэгийн бэлтгэл ажил, архивжуулах аргачлалын талаар үүрэг, чиглэл өгөв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа