Мэдээ, мэдээлэл

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг зургаан сарын 9-ний өдөр Дундговь аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийн салбарын үйл ажиллагаа, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг одоо хэрэгжиж буй хөтөлбөрт суурилан багш, сурагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, тэдний хэрэгцээг хангасан шинэчилсэн хөтөлбөр боловсруулан, ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр  бэлтгэл ажилдаа ороод буйг онцоллоо. Мөн тус салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэн хүргүүлэх талаар удирдлагуудад чиг үүрэг өгсөн юм. Ингэхдээ шинээр цэцэрлэг, сургууль барихаас урьтан одоогийн үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийг их засварт оруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг нэн тэргүүнд эрэмбэлэхийг зөвлөв.

Мөн уулзалтад оролцогчдын зүгээс сургууль, цэцэрлэгийн их засвар, цалин хөлсний нэмэгдэл, орон тооны дутагдалтай байдал, сурагчдын үнэлгээний зөрүүний талаар санал хүсэлтээ илэрхийлж, сайдаас болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан байна.

Тус уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл нарын албаны хүмүүс оролцжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа