Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Дундговь аймаг- Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Аймгийн Засаг дарга дарга О.Бат-Эрдэнэ уг үйл ажиллааг нээж хэлсэн үгэндээ ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг урьж харилцан туршлага солилцох, мэдээлэл түгээх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, харилцан сан, түншлэл бий болгох нь энэхүү 2 өдрийн үйл ажиллагааны зорилго юм.
Дундговь аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны 12 сарын байдлаар 9330,0 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 15,2 хувиар өссөн бол 2019 оны эхний 3 сарын байдлаар 1894,4 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 6,8 хувиар өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар байна. Энэхүү байдлыг тогтвортойгоор хадгалахын тулд үйлдвэрлэлийг шинээр бий болгох, өргөжүүлэхэд анхаарал хандуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Ингээд та бүхний цаашдын бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсээд үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хоёр аймгийн үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг иргэд олон нийт, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ таниулах, цаашид хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалан, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс, орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байж, бизнесийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, өсөн арвижиж байхын ерөөлийг дэвшүүллээ.