Мэдээ, мэдээлэл

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХАМТАРСАН, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Дундговь аймаг, ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан, үзэсгэлэн худалдаа, зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд хоёр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнес  эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, харилцан туршлага солилцон, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аймаг, орон нутгийн эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэн, хөгжүүлэх талаар  ярилцсан юм.

Зөвлөгөөний үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг хүргэж, тэдний үйл ажиллагааг дэмжихэд гадаад хамтын ажиллагааг чиглүүлэх, хөрш орондоо сурталчлан таниулах замаар гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, цахим худалдаа, уламжлалт эмчилгээ, гар урлал, ажлын байраар хангах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар болж, цаашид соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлалын талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. Зөвлөгөөний төгсгөлд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ  хоёр орны хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдсаныг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагааг Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Бүтээн байгуулалт-Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд аймгийн хувьд анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа