Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Манлайлал, ур чадвар” сэдэвт сургалтад 15 сумын 57 багийн Засаг даргыг хамрууллаа.
Сургалтын үеэр багийн Засаг даргын чиг үүрэг, үүрэг оролцоо, байгаль орчныг хамгаалах асуудлууд болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, халамжийн тухай хуулийн хэрэгжилтэд үзүүлэх оролцооны талаар сургалт, семинарууд явагдсан байна.
Тус сургалтаар багийн Засаг дарга нарын ажлын ур чадварыг дээшлүүлэн, арга зүйн зөвлөмж өгч, хөдөөгийн иргэд, малчдад төрийн үйлчилгээг шаардлагын өндөр төвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлснээрээ онцлог юм.