Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг зургаан сарын 14, 15-ны өдөр Дундговь аймагт ажиллаж салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Мөн ЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадыг хүлээн авч, уулзалт, ярилцлага хийв.
Сургалтаар энэ оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийг сурталчлах, холбогдох дүрэм журмыг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Төрийн албан хаагчдын сургалтад төрийн байгууллагын 300 албан хаагчийг хамруулсан байна.