Дундговь аймгийн Улаан загалмайн хорооноос Монголын улаан загалмай нийгэмлэгийн түүхт 80 жилийн ойг угтаж гишүүд дэмжигчид, сайн дурын идэвхтэн, ахмад ажилтнууд, хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудад талархал илэрхийлэх “Баярлалаа” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, гишүүд дэмжигчид, сайн дурын идэвхтнүүд, хүндэт донор, гишүүн байгууллагын удирдлагуудад 80 жилийн ойн хүндэт медаль гардуулжээ. Мөн аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль, орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, БЗӨБЦТС ТӨХК-ний Дундговь дахь салбар, Хүмүүнлэг сургууль, Нэгдсэн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг гишүүн байгууллагуудад хүндэтгэлийн пайз гардуулсан байна.
“Баярлалаа” талархлын үйл ажиллагаанд 200 гаруй хүмүүс оролцсон бөгөөд цаашид Дундговь аймгийн сумдаар үргэлжлэх аж.